Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сар
Бид юуг цуглуулдаг вэ?
Манай үйлчилгээ бүртгэл, имэйл, нууц үг шаарддаггүй. Та шалгуулахдаа зөвхөн алганы зураг, аль гар, хүйс болон (хүсвэл) төрсөн огноогоо оруулна.
Зургийг яаж ашигладаг вэ?
- Зургийг таны төхөөрөмж дээр 1600px хэмжээнд шахаад илгээнэ.
- Сервер зургийг зөвхөн шинжилгээ хийх хугацаанд санах ойдоо барина. Диск, мэдээллийн санд хадгалахгүй бөгөөд шинжилгээ дуусмагц устгана.
- Зураг болон уншлагын агуулгыг серверийн log-д бичихгүй.
- Шинжилгээг хийхийн тулд зураг нь Anthropic компанийн Claude AI үйлчилгээнд дамжина. Тэдний бодлогыг anthropic.com/legal/privacy хаягаас үзнэ үү.
Уншлагын текст ба төлбөр
- Шинжилгээний үр дүн (зөвхөн текст, зураг биш) нь төлбөрийн дараа нээж үзүүлэхийн тулд серверт 7 хоногийн турш хадгалагдаж, дараа нь автоматаар устна.
- Таны төхөөрөмжийг таних санамсаргүй дугаарыг cookie-д (1 жил) хадгална. Энэ нь нэр, имэйл, утасны дугаартай холбогдохгүй; зөвхөн таны уншлагыг танд л үзүүлэхэд ашиглана.
- Төлбөрийг QPay боловсруулна; бид таны банкны мэдээллийг хүлээн авдаггүй. QPay-с нэхэмжлэхийн дугаар, төлөгдсөн эсэх мэдээллийг л авна.
- Та «Хуваалцах» товч дарж линк үүсгэвэл тухайн уншлагын текст (зураг биш) тэр линкээр хэнд ч харагдах боломжтой болж, 30 хоног хадгалагдана. Хуваалцахгүй бол уншлага зөвхөн танд харагдана.
- Бид cookie-г хяналт, сурталчилгааны зорилгоор ашигладаггүй.
Хэрэглээний хязгаар
Урвуулан ашиглахаас сэргийлэхийн тулд IP хаягаар цагт хязгаарлагдмал тооны хүсэлтийг зөвшөөрнө. IP хаягийг зөвхөн энэ тооллогод түр хугацаагаар санах ойд барина.
Хүүхдийн нууцлал
Энэ үйлчилгээ 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй.
Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт байвал сайтын эзэнтэй имэйлээр холбогдоно уу.